Улаанбаатар хотод үргэлжлэн цас орж байгаа үед зам, талбайн цас цэвэрлэгээнд дүүргүүдийн болон хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компанийн 671 албан хаагч, 53 машин техниктэйгээр ажиллаж байна.
Тодруулбал, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр, уруу зам, даваа гүвээ, уулзваруудад давс, бодис цацаж байгаа юм.
“Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа цэвэрлэхийг уриалж байна.