Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр, амралтын өдрүүдэд улсын хэмжээнд зөрчлийн 6036 дуудлага бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас шинэ оны баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар мэдээлэл өгөв.

Баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт зөрчлийн 6036 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330 дуудлага, зам тээврийн ослын 2459 дуудлага иржээ. Эдгээр өдрүүдэд 48 хүн амь насаа алдсан харамсалтай явдал болжээ.

  • Хүн дээрэмдэх гэмт хэрэг 3
  • Хулгайлах гэмт хэрэг 47
  • Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 61
  • Гэр бүлийн хүчирхийлэл 9
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг 15 тус тус бүртгэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн дуудлага 5.6 хувь, зам тээврийн ослынх 11.7 хувиар өссөн бол зөрчлийн дуудлага мэдээлэл 4.2 хувиар буурчээ.

Баярын өдрүүдэд эрүүлжүүлэгдсэн хүн 425 буюу өмнөх оноос 109 хүнээр буурсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн 53-аар буурсан хэмээн мэдээллээ.

Хүүхдийн хичээл сургууль амарсан тул эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цахилгаан хэрэгсэл, цонхны түгжээгээ шалгаж байхыг зөвлөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *