Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн сургалтын гурван хөтөлбөр дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ DNN.mn

АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх сургалтын гурван хөтөлбөр дэлхийн боловсролын стандартыг хангаж, олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ хүлээн авчээ.

Тодруулбал, Энэ сарын 15-ны өдрийн ASIIN (Accreditation Agency for Study Programs in Engineering, Informatics, Natural Sciences and Mathematics) байгууллагын хурлаар “Хүний их эмч”, “Сувилагч”, “Нийгмийн эрүүл мэнд судлаач” бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх шийдвэр гаргасан байна.

Цаашид “Шүдний их эмч”, “Эм зүйч” бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр, “Анагаах ухаан” магистрын цахим хөтөлбөрүүдийг ACQUIN (Accreditation, Certification and Quality Assurance Institute) байгууллагаар магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөсөн болохыг АШУҮИС мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *