Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бага ангийн сурагчид энэ сарын 18-наас, дунд болон ахлах ангийнхан 25-наас цахимаар хичээллэнэ DNN.mn

Цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Уг асуудлаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гарав. Харин дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 25-наас цахимаар хичээллүүлнэ. Өвлийн улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл амарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *