Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-аас импортолсон түлшийг дараах ШТС-уудаар борлуулж байна DNN.mn

Монгол Улсын хэмжээнд дизель түлш, АИ-92 автобензин тасарч, хомстол үүссэн тул БНХАУ-аас нэмэлтээр түлш импортлох арга хэмжээ авч эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрч буй долоо хоногт өмнөд хөршөөс 6000 тонн дизель түлш импортлогдсоныг дараах шатахуун түгээх станцуудаар борлуулж буй тухай мэдээллийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас гаргаад байна. Энэхүү түлш нь Евро-5 стандартынх юм. ОХУ-аас импортлогддог түлшийг бодвол арай илүү өндөр үнээр борлуулагдана гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдэгдсэн. Учир нь, Хятад улс нь өөрөө нефтийн бүтээгдэхүүн импортлогч орон гэж мэдэгдээд байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *