УИХ-ын чуулганы хуралдаанаар чихэрлэг ус ундаанд онцгой албан татвар тогтоох төслийг хэлэлцэн дэмжсэн.
Тэгвэл хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “ДЭМБ-аас 2016 онд чихэрлэг ундаанд онцгой татвар ногдуулахыг улс орнуудад зөвлөсөн. 16-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа гарсан.
Мөн тав хүртэлх насны хүүхдүүдийн 11 хувь, 12-16 насны хүүхдүүдийн 18 хувь нь илүүдэл жинтэй байна. Өнгөрсөн жил эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 67 хувь нь шүд цоорох өвчтэй байна гэсэн дүн гарсан. Энэ бол чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой юм. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжиж байна. Дэлхийн 80 гаруй орон чихэрлэг ус, ундаанд онцгой татвар ногдуулдаг” хэмээн ярилаа.