Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говийн аймгуудын хойд хэсгээр 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр өнгөрсөн хоногт /2023.12.12-13/ баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Малчин 37.0 см, Хяргас 31.0 см, Завханы Тэс 30.0 см, Увсын Давст, Баруунтуруун 28.0 см, Завханы Баянтэс 27.0 см, Увсын Зүүнговь, Сагил, Төв аймгийн Эрдэнэсант 25.0 см, бусад хэсгээр 0-24.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Өнөөдөр буюу 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *