Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудлаар сэтгүүлчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “МСНЭ-ийн зүгээс энэ асуудалд ХЭҮК, болон бусад төрийн байгууллагууд, олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандаж, албан бичиг хүргүүлж байгаа. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын байгууллагууд руу хандсан. Үүнээс гадна Монгол Улсын сэтгүүлчдийн байгууллагад хандан Эрүүгийн хуулийн 13.14 зүйлээр өнгөрсөн хугацаанд хичнээн хэрэг шалгагдаж байгаа талаар олон асуудал хөндөж байна. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө бүдгэрэхэд асар их нөлөө үзүүлж байна зэрэг томоохон ажлуудыг төлөвлөөд байна” гэв.
One reply on “МСНЭ: Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагад хандаж, албан бичиг хүргүүлж байгаа DNN.mn”
МСНЭ гэх мэт дээд байгууллага нь мэргэжлийн зөрчил дээр таг дуугүй байдаг, мөн төлбөртэй мэдээлэл хаалтын гэрээ гэх мэт худалдагдсан сэтгүүл зүйн асуудал дээрээ таг дуугүй байдаг нь гутамшигтай жигшмээр.