Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар тусгалаа.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Гэр бүл, хүүхдийн шүүхийг Монгол Улсад анх удаа байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах саналыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр жилийн хугацаанд байр, шүүгч нар, шүүгчийн туслах гэсэн нарийн мэргэшсэн бэлтгэж ажилд нь оруулах болно” гэлээ.