2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг ирэх сарын 7-10-нд зохион байгуулахаар товложээ.
Шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
Шалгуулагч нь шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл буюу ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас зэргийг авч орохыг хориглоно.