Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт иргэн 5-6 нохойд хазуулчихлаа гэх дуудлага, мэдээлэл энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр бүртгэгдсэний дагуу тухайн үед тусламж үзүүлээгүй явсан гэх “Ланд круйзер 200” маркийн машинтай иргэн болон орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан иргэдийг тогтоосон талаар мэдээлж байсан.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээллээ.
ЦЕГ-ын ХМТ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасан гурван иргэнээр хохирогчид учруулсан хохирлыг төлүүлж, Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 100 нэгжтэй тэмцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
Харин тусламж үзүүлээгүй иргэнд мөн хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгосон.
Иймд орчиндоо аюул учруулж болзошгүй гэрийн тэжээвэр амьтан, нохойг сул байлгахгүй байх, байнгын уяа, хошуувчтай байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна” гэв.