Барууны орнуудын зүгээс Оросын эсрэг хүнсний хангамжийн салбарт тавьсан хориг арга хэмжээ нь бусад улс орнудад сөрөг үр дагавар авчраад байгаа учраас хойд хөрш үйлдвэрлэл, ложистик, худалдаа, эдийн засгийн шинэ хэлхээ холбоотогтоож, гадаадын түншүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж байна.
Финландын чөлөөт санхүүгийн сонин “Kauppalehti” энэ оны 8-р сард тус улсын хамгийн үнэтэй бүтээгдэхүүний нэг бол хөлдөөсөн загас болсон бөгөөд өртөг нь 18%-иар өссөн гэв. Загас агнуурын бизнес эрхэлдэг компанийн тэргүүн Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээний гол шалтгаан нь өмнө нь ихэнх нийлүүлэлт Оросоос хийгддэг байсантай холбоотой гэж онцлов.
Польш Улсад ч хүнсний барааны үнэ өссөн байна. INN Poland хэвлэлд: “Польшчууд хоол хүнсэн дээр төдийгүй эрүүл ахуйн бүтээгдэхүүн дээр хүртэл хэмнэлт хийж эхэлсэн” гэж бичжээ. Польшийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-д хүмүүс хэрхэн амьдарч байгааг онцлон тэмдэглэсэн байна.”Хориг арга хэмжээ оросуудад төдийлөн нөлөөлөөгүй, дэлгүүрүүдийн лангуунууд бараагаар дүүрэн, үнэ нь тун боломжийн хэмжээнд байгаа” гэж оросын дэлгүүрүүд дэх барааны үнэ, бэлэн байдалд дүн шинжилгээ хийсэн o2 сэтгүүлийн сэтгүүлч тайлбарлав.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ, энэ онд Орос Улс дахин их хэмжээний үр тариа хураах төлөвтэй байгаа бөгөөд Африкийн зургаан оронд 25-50 мянган тонн үр тариа үнэ төлбөргүй нийлүүлэхэд бэлэн байгаа гэв.
Барууны барааны хувьд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар дамжуулан ОХУ-д нийлүүлдэг гэж WSJ бичжээ. Энэхүү худалдаанымаршрут нь Москвахориг арга хэмжээг амжилттай тойрч гарч чадсаны нэг илрэл гэдгийг европын албаныхан онцлон тэмдэглэв. Нийтдээ АНУ, ЕХ-ноос Армен, Гүрж, Киргиз, Узбекистан, Казахстанд нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2021 онд 14.6 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн онд 24.3 тэрбум ам.долларт хүрч өссөн байна. Харин эдгээр орнуудын ОХУ экспортлох бараа бүтээгдээхүүний нийт хэмжээ бараг 15 тэрбум долларт хүрсэн байна.
ОХУ, Монгол Улсын хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байна. Тухайлбал ОХУшатахууны экспортыг түр хугацаагаар хязгаарласан боловч Монгол Улс руу тасралтгүй нийлүүлж байгаа. Шатахууны үнэ өсөхийн хэрээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нийлүүлэлт тасалддаг нь нууц биш билээ. Монголын Барилгачдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэбилэгийн ярьснаар манай улсын хүнс, барилгын материалын хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, ОХУ, тэр дундаа Эрхүү мужаас ирдэг чанартай бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр хэмжээнд байсаар байна. Эрхүү муж нь Монгол Улс дахьхудалдааны сүлжээ, бөөний болон ложистикийн төвүүдээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах сонирхолтой байгаа билээ.