Categories
арын-нүүр мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гэрээ үүрсэн эмгэн хумс DNN.mn

“Эмэгтэй хүн өөрийн гэсэн гэртэй болохыг гэрлэлт гэнэ” хэмээн энэхүү номын арын хуудсанд бичжээ. Эмэгтэй гэхээрээ заавал аав ээжээсээ эсвэл эр нөхрөөрөө бүх зүйлийг бүтээлгэх, бусдын тусламжийг авах шаардлагагүй. Ер нь танил тал гэхээс илүү өөрийнхөө чадварт найдах хэрэгтэй.

Хүн өөрөө чадвартай байхад бусад нь аяндаа болно. Харин бусдад найдах нь тийм ч сайн биш гэдэг санааг илэрхийлэх “Гэрээ үүрсэн эмгэн хумс” гэх номын тухай өгүүлье. Тус номыг 2021 онд Б.Солонго, Т.Билгүүн нар хятад хэлнээс орчуулан хүргэжээ. Хятадын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Лю Люгийн зохиол. Уг номд 2005 оны Шанхайн амьдрал дүрслэгддэг ч номын үйл явдал, утга санаа өнөөгийн монголчуудын талаар өгүүлэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Номын эхний хуудсыг сөхөхөд “Мөнгө хадгалах хурд үнийн өсөлтийн хурдыг яагаад ч гүйцэхгүй” гэж эхэлнэ. Тус номын гол үйл явдлыг дурдвал эгэл жирийн тосгоноос их хотын амьдралд хөл нийлүүлэн яваа Хайпин, Хайзао гэх эгч дүү хоёр 10мкв жижиг өрөө түрээслэн аж төрнө.

Ер нь өмнө нь ч одоо ч хүмүүс байр авахаас түрээслэх нь элбэг. Тэр нь мэдээж хэрэг өөрийн гэр боловч түрээс төлөх нь бусдад байр авч өгч байгаатай адил учраас сэтгэлд тухгүй мэдрэмж төрдөг. Энэ тухай ч өгүүлсэн байдаг.

Хүний амьдрал, гэрлэлтийн утга учир, алдаа оноо гээд гагцхүү Хайпин, Хайзао нарын амьдралаар бидний өнөөгийн бодит байдлыг харуулна.

Түр зуур амьдрахаар түрээсэлсэн нийтийн байрандаа тэд аль хэдийнэ нь таван жил болжээ. Энэ хугацаанд эгч нь нөхөр, хүүхэдтэй болно. Ажил хийн мөнгөө цуглуулж өөрийн гэсэн байртай болохыг зорьсон ч хуримтлуулсан мөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Тухайн үед хуучны байрыг 20 жил болоод л акталдаг байж. Тэгээд дүү Хайзао нь ажлаасаа халагдсан эгчдээ болон өөрийнхөө энэ амьдралд дэм болж, хэдэн төгрөг олохын тулд хичээж ажиллана. Эцэс нь эгч Хайпин гадаадын хэд хэдэн иргэнд хятад хэлийг өөрийн арга барилаар зааснаар хятад хэлний сургууль барихаар хэмжээний мундаг болж тэд сайхан амьдралыг бий болгож чаддаг.

“Нэг юань нүдэнд тусахаар их биш ч амьдрал гэдэг маш олон нэг юанийн нийлбэрээс бүтдэг. Нэг юань чамд баяр хөөр авчирч болно, бас гуниг шаналал авчирч болно. Нэг юань маш өчүүхэн, гэхдээ нэг юань дотроо эрч хүч сэмээрхэн нууж байдаг. Өнөөдрийн нэг юань хойшдоо хэдэн юань болохыг мэдэхгүй юм” хэмээх хэсгээс хүн хэн байж болохыг илтгэнэ.

Тиймээс уг номд тэр хоёрын ээдрээт амьдрал, хүсэл мөрөөдөл, амьдралын төлөөх тэмцэл, алдаа оноогоор дүүрэн үйл явдал, одоогийн нийгмийн бодит байдлыг тусган харуулжээ.

…Чи мэдэх үү. Хүний нэг насны амьдрал бол дээшээ доошоо хэлбэлздэг муруй шугам. Заримдаа өндөрт, заримдаа нам доор. Доор байхдаа чи баярлах хэрэгтэй. Учир нь удалгүй дээшээ явна. Харин өндөрт байх маш аюултай, доошоо унах ёроолд хязгаар үгүй” хэмээн өгүүлнэ. Бид бүгд үнэндээ гэрээ үүрсэн эмгэн хумсны амьдралаар амьдардаг. Өдөр бүр хөдөлмөрлөж байр, машин, гар утасны лизингээ төлнө. Сайхан амьдралыг бий болгохын тулд шүү дээ. Зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд. Гэхдээ нийгэмд илүү ойр сонсогдох “зээл авахыг хүсвэл төлөх чадвартай байх хэрэгтэй” гэх эшлэл.

Энгийн боловч хэн нэгэнд урам өгөх хэд хэдэн үг гардаг. “Эхнэр гэдэг бол угаасаа чиний чихэн дээр насан туршдаа үглэх тэр л хүн, Ядуу тарчиг л байвал хэрүүлч авгайн хувь тавилангаас хэлтэрч чадахгүй, гунигтай төгсгөл, Хичээл зүтгэлээс гадна тархиа ажиллуулах хэрэгтэй байдаг юм. Хөрөнгөө ч бас эргэлтэд оруулах хэрэгтэй. Сурах нь хүний амьдралын нэг л жижиг хэсэг, амьдрал илүү олон гайхамшигт зүйлээр дүүрэн шүү дээ. Сайн сурах, дүн сайн байх нь биш, харин сурах зөв арга барилаа олох нь илүү чухал” зэрэг цөөн хэдэн эшлэл бий. Хүн бүр энэхүү номоос өөр өөр зүйлийг олж харах биз ээ.

 

2 replies on “НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гэрээ үүрсэн эмгэн хумс DNN.mn”

Энэхүү номонд бид хүн болж төрсөн л бол хэдий хэцүү гачлантай зовлон бэрхшээл тулгарсан ч муу муухай зүйлээс холуур явах хэрэгтэйг, би бүгд хийсэн, үйлдсэн үйлийнхээ хариуг хэзээ нэгэн өдөр заавал амсах болно. Энэ хэдий бичигдээгүй боловч хамгийн том ҮНЭН. Эмэгтэй хүн байх, эхнэр хүн байх, биднээс гарч болох тэр их тэсвэр тэвчээр. Гэр бүл, эхнэр нөхөр болсон л бол, тэнд би чи гэсэн зүйл үгүй, зовлон жаргал, хэн нэгнийхээ хийсэн сайн, муу бүхий л зүйлсыг хамтдаа үүрэлцэх ЁСТОЙ болохыг их анзаарч уншлаа. Тиймээс гэрлэлт гэр бүлийн талаар, тэр тусмаа залуу хүмүүс бид хөнгөн сэтгэлээр яаасан ч хандаж болохгүй их л няхуур хандах ёстой сонголт шиг санагдсан. Чи хэдий сайн сайханыг санаж зөвөөр амьдравч, хажууд байх хань нөхөр тань саар муу бүхнийг үйлдвэл, түүний төлөөсийг чи би гэхгүйгээр хамтдаа төлдөг нь жам ёсны мэт…

La tasa de resultado negativo para CE en el grupo tratamiento 89 [url=https://fastpriligy.top/]dapoxetine priligy[/url] The appearance of that person was too unexpected, and even Zhao Ling was caught off guard

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *