Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ж.Ганбаатар: Дизель түлшний үнэ ирэх арваннэгдүгээр сард бууж эхэлнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн газрын тосны бүтээгдэхүүний экспортын хараат бус байдлын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас асуулаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Дизель түлшний үнэ 200 төгрөгөөр өссөн. ОХУ-ын Засгийн газрын тогтоолоос болж дизель түлшний хомсдол үүссэн. Үүнийг далимдуулж шатахууны үнэ өсгөсөн асуудал байгаа.

Дизель түлшний үнэ энэ оны арваннэгдүгээр сараас бууж эхэлнэ. Учир нь нефтийн бүтээгдэхүүний үнэ Сингапур, Санкт-Петербургийн бирж дээр бууж байгаа. Тиймээс хамаагүй нөөцөлж болохгүй.

Манай улс БНХАУ-аас АИ-92 авто бензин, Дизель түлш аваад дөрвөн сар болж байна. БНХАУ-ын шатахуун үнэтэй, дамжуулан ачдаг учир ОХУ-тай өрсөлдөж чадахгүй байна.

Гэхдээ томоохон уурхайнууд Евро 5 ангиллын Дизель түлшээ урд хөршөөс авч байгаа. БНХАУ нефтийн бүтээгдэхүүний экспортоо квотоор гаргадаг учир сайн жигдрэхгүй байна” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *