Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ өгчээ DNN.mn

Засгийн газрын сайд Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.10.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох хүсэлтээ өгчээ.

Сайд Ж.Сүхбаатарын хувьд түгжрэлийг бууруулах ажлын хариуцаж, түгжрэл бууруулахын тулд хуулийн төсөл боловсруулж, намрын чуулганаар батлуулахаар бэлтгэж байсан юм. Мөн түгжрэл бууруулахаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлсэн ч үйлдвэрийн алдаатай үйлдвэрлэгдсэн автобус оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулсан билээ. Тиймээс улс төрйин хариуцлага хүлээж, огцрох хүсэлтээ өгсөн байна.

2022 онд Засгийн газар сайд нарын тоог нэмж, яамгүй хоёр сайд томилсны нэг нь Ж.Сүхбаатар байсан бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилсон билээ.

3 replies on “Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ өгчээ DNN.mn”

огцруулах юу ч биш. хариуцлага тооц нөхөр ерөнхий сайдаа. танай намын ам ажил хоёр ч алд дэлэмээр зөрж бна даа.

Тэр Энхамгалан, Булгантуяа нараас өргөдлийг нь аваад түргэн зайлуулаачээ.Гөлийчихөөд худлаа яриад суугаад байх юм. Цалин тэтгэвэрийг нэмэх амархан шүү дээ. Хулгайгаа зогсоо, хулгайч нартайгаа хариуцлага тооц. Коммунист арга барилаасаа сал. Зах зээлийн зарчмаар сэтгэ, бод. Боломж дүүрэн бна. Хуваарилалт нь даанч шог бна даа. Тэр Хэнтий аймгийн 2023 оны төсөвөө хар. Эрээ цээргүй луйвар шүү дээ. Бэрх тосгонд барьсан хүүхэдгүй, багшгүй сургуулиа хар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *