БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-өөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэх тул түр хугацаанд зам хаахаар болжээ.
Тодруулбал Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Галданбошигтын гудамж, Баянбүрдийн тойргоос хойш Дэнжийн 1000-ын цагаан байр хүртэлх 600 метр авто замыг есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 1-ний өдрийн 23:59 цаг хүртэл түр хаах юм байна.
One reply on “Баянбүрдийн тойргоос хойш “Дэнжийн 1000”-ын цагаан байр хүртэлх замыг түр хаана DNN.mn”
хурдан шиг нээж үзээрэй дээ. Хавар алдаж намар ийм юм хийдгээ хэзээнээс больж сурах вэ? Зун 100 жил, наадам гээд хот эзгүй байхад юугаа ч хийж, хаана явж байсан улс юм.
Хэд хэдэн компанид ажлыг нь хувааж өгөөд зундаа ийм юмаа амжуулж баймаарсан. Хятадын буцалтгүй тусламж гэдэг нь юу гэсэн ч үг юм хөөркийс. Нэг авчихвал буцааж болохгүй тусламж юм уу хаашаа юм? Мөнгөө бол буцааж авна л гэнэ ш дээ. Үнэгүй бяслаг хавханд л байдаг. Тэр тамсагийн нефть лав хятадын буцалтгүй тусламж байхаа. Нефттэй байж гадаад улсын шатахууны базаанд байдаг өөр улс энэ дэлхийд байдаг болов уу?