Боловсрол шинжлэх ухааны яамнаас багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулсан.
Тодруулбал, БШУЯ-аас багшийн гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд ерөнхий боловсролын 681 сургууль, 28 мянга 382 багш хамрагдсан бөгөөд үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна.
Багшийн гүйцэтгэлийг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Үнэлгээг сургуулийн удирдлагууд, хамт олон, эцэг эх асран хамгаалагч, суралцагч, багш өөрөө өгдөг. Харин байгууллагын үнэлгээг 8-25 оноо бүхий зургаан шалгуураар хэмждэг байна.
Энэ удаагийн үнэлгээний үр дүнгээр ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 51,7 хувь нь 1-4 дүгээр индекст эрэмбэлэгдэж 10-25 хувийн урамшуулал авч байна. Энэ багш нарын урамшуулал ирэх төсвийн жилээс 50 хүртэл хувиар нэмэгдэнэ гэдгийг онцолсон юм. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн зардлын гүйцэтгэл хоёр дахин өссөн болохыг тоон дүнгээр харуулжээ.
Тодруулбал,
- 2021 оны есдүгээр сард багш нарын цалин урамшуулалд 45,9 тэрбум төгрөг,
- 2022 оны есдүгээр сард 69,1 тэрбум төгрөг,
- Энэ оны есдүгээр сард 95,6 тэрбум төгрөг шилжүүлсэн байна.
One reply on “Сүүлийн гурван жил багш нарын цалин урамшуулал 49.7 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn”
Боловсролын сайд эргүү Энхамгалан дандаа худлаа ярьж хүмүүсийг хуурч аргалах гэж их тэнэгтэх юм даа. Дунд сургуулийн байтугай их, дээд сургуулийн багшийн цалин амьдралдаа хүрэхгүй, залуу багш нар ажлаасаа гарч Солонгос явж ажил хийхийг илүүд үзэх болсон. Дээд боловсролын салбарт ажиллагсадын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар төр ,засаг хуруугаа ч хөдөлгөөгүй. Ялангуяа Энхамгалан сайдын үед цалин хөлс сохор зоосоор нэмэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа жагсаал цуглаанд дээд боловсролын салбарынхан оролцоход бэлэн байгаа шүү. тэдний амьдрал уланд очсон шүү.Ийм нөхцөлд чанарын ахиц дэвшил гарах ямар ч бололцоо байхгүй. Их дээд сургуулийг эрэмбэлэх гэж тэнэгтэхээ болих хэрэгтэй. Төрийн ямарч дэмжлэг тусламжгүй, олон жил явсаар ирсэн их дээд сургуулиуд дампуурлын ирмэгт тулж ирээд байгааг энэ эргүү сайд ойлгохгүй нь нэгэнт тодорхой болсон. Иймд энэ эргүү сайдыг үтэр түргэн халж зайлуулах хэрэгтэй.