Хичээлийн шинэ жилийн эхэн үед Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах зорилгоор наймдугаар сарын 26-ны өдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.
Уг шийдвэр есдүгээр сарын 15-ныг хүртэл хэрэгжих хугацаатай. Тодруулбал, өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Маргаашнаас эхлэн хуучин горимдоо орж, 5 ба 0-ээр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бол ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Автомашины улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлагдах зохицуулалтыг сануулж байна.
- 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх журамтай.