Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын 24 боомт хэвийн ажиллаж байна DNN.mn

 Монгол Улсад нийт 39 боомт байдгаас ердийн үед 24 боомт байнгын үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс агаарын замын 6, ОХУ-тай автозам, төмөр замаар 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг. Агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” Олон улсын нисэх буудал ажиллаж, Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсангийн агаарын 5 боомт ажиллагаагүй байгаа. Монгол, ОХУ-ын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомт байгаагаас 10 нь ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байгаа аж.

Харин Монгол, БНХАУ-ын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13-ынх нь үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.

“Боомтын тоо нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын орлогын үүд бодитоор өснө. Иймд ажиллахгүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горимд шилжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна. Боомтын хөгжлийг улсын хөгжилтэй уяж байж Монгол Улс урагшилна” гэдгийг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллэв.

Монгол Улсын 24 боомт хэвийн ажиллаж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *