Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.01.02-2023.08.01-ний өдрийн хооронд 164 удаагийн тушаалаар, 373 иргэн, хуулийн этгээдийн 860.62 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс Б.Бат-Эрдэнэ сайдын 162тушаалаар 859.5 га газрыг цуцалсан.
Газар ашиглах эрх шинээр олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2023 онд шинээр газар олголт хийгдээгүй.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт ” 2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийсэн.
Мөн иргэд хуулийн этгээдүүдийн хувьд гомдол санал гаргахад нээлттэй. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар, тогтмол хийнэ. Монгол Улс 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан” гэлээ.