Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ-ын нэр бүхий 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад иржээ DNN.mn

“Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн.

Улсын ерөнхий прокурор уг саналтай саналтай танилцаж байна” хэмээн УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээлэв.

УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгааг АТГ мэдээлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *