Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайдыг ирэх 7 хоногт томилохоор болжээ DNN.mn

Т.Аюурсайхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы хуралдааны нээлтийн дараах хаалттай хуралдааны үеэр Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх асуудлыг танилцуулсан байна. Улмаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөх захирамж баталгаажсан аж.

Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан.

Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ.

Т.Аюурсайхан нь 2022 оны аравдугаар сарын 21-нд сайдаар томилогдсон ч дөрвөн сар орчмын дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *