Categories
гадаад мэдээ

​Өмнөд Солонгос НАТО-тай хамтран ажиллана DNN.mn


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жинтэй уулзах үеэрээ БНАСАУ Украины дайнд ОХУ-д дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхийн бусад улс орнууд аюулгүй байдлаа хангах хүчин чармайлтаа уялдуулах шаардлагатай байгааг баталж байна гэж эдэгджээ. “Улам таамаглашгүй, тодорхойгүй болж буй ертөнцөд дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам, эрх чөлөө, ардчиллыг эрхэмлэдэг улс орнууд нэгдмэл байх нь илүү их ач холбогдолтой гэж би бодож байна” гэж НАТО-гийн тэргүүн хэлсэн байна. “Мэдээж хэрэг бид БНАСАУ-ын пуужингийн туршилт, цөмийн хөтөлбөрүүдэд санаа зовниж байна. Украины дайн ч бас танай бүс нутагт нөлөөлж байгаа. БНАСАУ Оросын талд пуужин өгөх зэргээр цэргийн дэмжлэг үзүүлж байгааг бид мэднэ. Энэ нь бид хоорондоо хэр зэрэг холбоо хамааралтай болохыг харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ. Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин “Өнөөдөр бид цаашдын түншлэлээ хөгжүүлэх институцын үндэс суурийг бэхжүүллээ. Аюулгүй байдалд учирч буй өнөөгийн аюул заналыг арилгахын тулд НАТО-той илүү нягт хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн зургаадугаар сард болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Юн Сок Ёл оролцсоны дараа БНСУ НАТО-д төлөөлөгчийн газраа байгуулсан юм.

Сөүлд хоёр хоног айлчлах хугацаандаа Й.Столтенберг мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй уулзах юм..

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *