Categories
мэдээ нийгэм

“Агтана хүрээт-2022” энэ пүрэв гаригт болно DNN.mn

“Агтана хүрээт-2022” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль энэ сарын 10-нд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд уулын бэлд болно.

Фестивалийн хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зарим дотоодын аяллын компаниуд зөвхөн “Агтана хүрээт” фестивальд зориулан аяллын маршрут ч гаргасан аж.

Монгол адууны өв соёлын төв Сүхбаатар аймагт болдог уг фестиваль нь зургаа дахь жилдээ болох гэж байна.

Уламжлал ёсоор моринд эрэмгий хүлэгч эрсийн наадам, гэрэл зургийн уралдаан, Дарьганга тойром бүжиг болон урлаг соёлын үйл ажиллагаа болдог билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *