Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний жин хэмжээ, чанар стандартад шалгалт хийгдэж  байна

Өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар холбогдох албаны хүн мэдээлэл өгөв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа.

Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2,000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ.

Шахмал түлшний 116 мянган тонн нөөцтэй. 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр түлшийг зөөж байна.

Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа. Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэв.

“Таван толгой түлш” ХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мишээл “Түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгаа”-г хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *