Categories
энтертаймент-ертөнц

​Алимны цууны гайхалтай ач тус DNN.mn

Apple Cider Vinegar (ACV) буюу алимны цууны ашиг тусыг хүмүүс эрт дээр үеэс олж мэдэн хоол хүнс, эрүүл мэнддээ ашигласаар ирсэн байдаг. Халуун буулгах, дархлаа дэмжих, ханиад томуу, арьсны асуудал, үе мөчний өвчин, илүүдэл жингээсээ ангижрах, үс хумсаа ургуулах, гоо сайхан, цэвэрлэгээ, мэдээж хоол хүнсэндээ хэрэглэх гэх мэт маш олон төрлөөр ашиглаж болдог юниверсаль цуу юм.

Алимны цуу гэдэг нь энгийн үгээр исгэсэн алимны шүүс бөгөөд маш олон төрлийн ашигтай бактери, энзим агуулж байдгаас гадна acetic acid буюу цууны хүчил агуулсан байдагт түүний гол ашиг тус нь оршино. Алимны цууг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд дараах ач тусыг үзүүлдэг байна:

Гоо сайхан, эрүүл ахуйд хэрэглэх нь:

-Нүүр цэвэрлэгч ба тоник

Алимны цууны бактерийн эсрэг байгалийн шинж чанарыг ашиглан маш сайн нүүр цэвэрлэгч болгон ашиглаж болдог.Үүнийг зүгээр л усаар шингэлж, ямар ч будаг, өө сэвийг арилгах, нүүр цэвэрлэхэд хэрэглэнэ.

-Амнаас эвгүй үнэр гарахыг арилгах

Амнаас эвгүй үнэр гарах тохиолдолд алимны цуугаар арилгаж болдог бөгөөд үүнийг хэрэглэхдээ маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Унтахын өмнө амаа нэг балга алимны цуугаар зайлаад унтаарай.

-Хөхрөлтийг арилгахад

Шарх, үрэвслээс үүссэн арьсны хөхрөлт, хаванг алимны цуугаар амархан арилгаж болно.

-Эрүүл үсэнд

Хэт их тослогтдог үсэнд, 4 аяга усан дээр⅓ аяга алимны цуу хийж найруулан үсээ зайлж угаавал үсний тослогжилт багасна.

-Деоздорант

Худалдааны деоздорантад химийн хортой бодис агуулагддаг тул хор нөлөө ихтэй байдаг. Харин үүний оронд алимны цагаан цуу ашиглавал хямд төсрөөс гадна, хор нөлөөгүй, суганы үнэрийг маш сайн дардаг.

-Шүд цайруулахад

2 халбага усанд 1 халбага алимны цагаан цуу хийж амаа зайлвал шүдэн дээр тогтсон өнгөр арилах боломжтой.

-Хөлний эмчилгээнд

Алимны цуунд хөлөө арван минутын турш дэвтээгээд дараа нь усаар сайтар зайлж угаагаад, хөлний эвгүй үнэртээ Баяртай гэж хэлээрэй!

Гэр ахуйдаа хэрэглэх нь:

-Анхилуун үнэр

Алимны цууг тааламжгүй үнэр ханхалсан газарт ойрхон тавган дээр хийж тавь, эвгүй үнэр маш богино хугацаанд алга болох болно!

-Гербицид

250 гр алимны цуунд ¼ аяга давс, 1 цайны халбага шингэн саван хийгээд хогийн ургамал устгах шингэн найруулж болно.

-Цэвэрлэгч

Алимны цуу болон усыг ижил хэмжээгээр хийж найруулаад өрх гэрийн нөхцөлд хэрэглэхэд ямар ч аюулгүй, хор нөлөөгүй, химийн орц найрлагагүй бактери болон бохирдлыг арилгагч шингэнийг хийж болно.

Хоол хүнсэнд хэрэглэх нь:

-Жигнэмэгт

Бялуу болон жигнэмэгт амт оруулах зорилгоор алимны цуу хийдэг.

-Шүүсэнд

Жимсны шүүсэндээ алимны цуу нэмж хэрэглэвэл таны эрүүл мэндэд гайхалтай ашиг тустай байх болно.

-Сүмсэнд

Aлимны цууг барбикюны сүмс, даршилсан ногоо, соус, амтлагч зэрэгт нэмж хэрэглэнэ.

-Шөлөнд

Алимны цууг шөлөндөө нэмж хэрэглэвэл илүү сайхан зөөлөн амт орох болно!

-Салатанд

Өөрийнхөө гарын салатныхаа амталгаанд алимны цуу болон чидун жимсний тос хийж өгвөл илүү сайхан амттай болно.

Эрүүл мэндэд хэрэглэх нь:

-Жин хасахад

Өдөр бүрийн хоолны дэглэмдээ алимны цуу нэмж хэрэглэж байвал жин буурах процесс түргэсдэг байна.

-Цэвэрлэгээ ба хоргүйжүүлэхэд

Алимны цуунд агуулагддаг хүчил нь хорт бодисуудыг саармагжуулахаас гадна бие махбодиос хорыг маш сайн зайлуулдаг байна.

-Хоолойн өвчинд

Хоолойг өвчлүүлдэг бактериудыг устах хамгийн сайн аюулгүй арга бол алимны цуугаар хоолойгоо зайлах явдал юм.

-Эрч хүчээ нэмэгдүүлэхэд

Томхон аяга усанд 1-2 халбага алимны цагаан цуу хийж уусган ууж байвал өдөрт авах энергийн түвшин нэмэгддэг гэж үздэг байна.

М.САЙНЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *