Categories
гадаад мэдээ

АНУ: Украинд 700 сая ам.долларын зэвсгийн багц тусламж үзүүлнэ DNN.mn

Украин улсын зүүн хэсэгт өрнөж буй байлдааны ажиллагаатай холбоотойгоор АНУ-аас тус улсад үзүүлж буй зэвсэг техникийн тусламжийн хүрээнд “HIMARS” пуужингийн систем нийлүүлнэ гэж Америкийн нэрээ нууцлахыг хүссэн албаны эх сурвалж мягмар гарагт мэдээлжээ.

“АНУ-ын Засаг захиргаа 700 сая ам.долларын зэвсгийн багц тусламжийг Украин улсад үзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд уг багцад “HIMARS” пуужингийн систем болон бусад зэвсэг, техник багтсан. Украины албаны хүмүүс АНУ-аас нийлүүлж буй пуужингийн системийг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх аливаа байршилд цохилт өгөх зорилгоор ашиглахгүй гэсэн баталгааг өгсөн” гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.

Мөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден “Нью Йорк Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа “Украинчуудад байлдааны талбар дах гол байршилд өндөр нарийвчлалтай цохилт өгөх боломжийг олгох илүү дэвшилтэт пуужингийн систем нийлүүлсээр байх болно” гэж мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *