Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хөх бар өдөр DNN.mn

2022.5.1, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САР
НАЙМАН ЦАГААН ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.5.1, Ням гариг
  • Наран ургах шингэх: 05.35-20.04
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *