Categories
гадаад мэдээ

Их Британид насанд хүрэгчдэд зориулсан сайтууд хэрэглэгчийн насыг заавал баталгаажуулдаг болно

Хүүхдүүд хориотой сайтыг хэрэглэж байгаа, эсэхийг хянах хуулийг Их Британид батлах гэж байна. Хуульд зааснаар насанд хүрэгчдэд зориулсан контент хүргэдэг сайтууд хэрэглэгчдийнхээ насыг 18-аас дээш гэдгийг хуулийн дагуу баталгаажуулах үүрэг хүлээнэ. Ингэхдээ тухайн хэрэглэгчийн картын мэдээллийг ашиглах юм байна.

Цахим аюулгүй байдлын хуулийг хүүхдүүдийг хамгаалах зорилгоор боловсруулжээ. Хэрэв хууль зөрчвөл тухайн сайтуудад мөнгөн торгууль ногдуулж, хандалтыг хязгаарлана. Хуулийн төслийг их Британийн парламент ирэх сард хэлэлцэх юм.

Тус улсад хүүхдүүд хориотой цахим хуудсанд нэвтрэхэд амархан байдаг, 11-13 насны хүүхдүүдийн тал нь садар самуун бичлэг үзсэн гэх судалгааны дүгнэлт гарсан тул хуулийн төслийг боловсруулжээ. Тус улсын Дижитал эдийн засгийн сайд Крис Филп “Энэ хуулийг баталснаар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх контентууд хүлээж авахгүй гэдэгт ээж аавууд итгэлтэй байж болно” гэжээ.

Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан хэрэглэгчдийн мэдээллийг сайтууд хакеруудаас хамгаалж чадах эсэх, тэд шаардлагагүй мэдээллийг ч хэрэглэгчээс нэхэх үү гэх мэт маргаан өрнөж байна. Зарим оронд цахимаар бооцоотой, мөрийтэй тоглоом тоглоход хэрэглэгч насаа заавал баталгаажуулдаг зохицуулалт хэдийнэ нэвтэрчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *