Categories
мэдээ цаг-үе

Хүн амын амьжиргааны доод түвшинг Нийслэлд 277.800 төгрөг болгож нэмсэн байна

Улаанбаатар хотын 382 жилийн ой тохиож байна

Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ. 2022 онд хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 277,800 төгрөг болсон байна. Өнгөрсөн онд 238,700 төгрөг байсныг нэмэгдүүлжээ. 21 аймгийн хувьд ч амьжиргааны доод түвшинг нэмсэн байна. Тухайлбал баруун аймгуудад 2021 онд амьжиргааны доод түвшин 212,600 төгрөг байсан бол энэ жил 238,800 төгрөг болгожээ.

Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг. Хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ хэмээн хуульд заажээ.

Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгодог.

Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг жилд нэгээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлдог байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *