Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг Эрээнд гацаад байсан ачаа барааг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэж эхлээд байна.
Өнгөрсөн шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа “Барс”, “Нарантуул” захад буулаа.
Ажлын хэсэг сард 60 вагон ачаа татан авах төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж Засгийн газраас мэдээллээ.