Categories
мэдээ нийгэм

Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд мод тарилаа

Mонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” ногоон хөдөлгөөн улс даяар эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн дөрвөн байршилд мод тарьж байна.

Өнөөдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь ТЭЦ4-ийн урд байрлах Баянгол Агропаркад 108 ширхэг мод тарьж арчилгааны албаныханд хүлээлгэн өглөө.

Монголын Бурханы шашны тэргүүн IX Богд Жэвзүндамба хутагтын байгаль хамгаалах 9 зүйл сургаалын хүрээнд тус хийдээс мод тарих аяныг олон жилин турш хийж ирсэн бол сүүлийн 2 жилийн дотор Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүрээнд 10000 гаран мод тарьж холбогдох арчилгааны албаныханд хүлээлгэж өгсөн билээ.

зогсож байна болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Сав, шим ертөнцийн зохист шүтэлцээг хангаж, сүсэгтэн олон та бүгдийг ч ирээдүй хойчийнхоо төлөө мод тарихыг уриалж байна.
Хамаг амьтан амгалант жаргалантай байх болтугай.

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *