Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 3680 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 1381 нь Улаанбаатарт,
- 2299 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 10 хүн нас барлаа. Нийт нас баралт 992 боллоо.
Сүүлийн 24 цагт 3805 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 20722 хүн хэвтэн эмчлүүлж байна.