Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарыг тогтвортой хөгжлийг дэмжих сар болгон зарлалаа

Энэ сарыг тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилгыг дэмжих сар болгон зарлалаа. Нэгдсэн үндэстний байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 2021 онд сар бүрийг Тогтвортой хөгжлийн аль нэг зорилгыг дэмжиж таниулан сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Наймдугаар сард боловсролын “Тогтвортой хөгжлийн зорилт-4”-ийг таниулан сурталчлах ажил өрнөж байна.

Аяны хүрээнд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран сурталчилгаа нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд ТХЗ-уудыг таниулан сурталчлах, үндэсний боловсролын салбарын төлөвлөгөөнд уялдуулан нэгтгэх чиглэлд хийсэн ажлын явцыг үнэлэх, дүгнэх, Тогтвортой хөгжлийн Алсын хараа 2050 баримт бичиг, НҮБ-ын Монгол дахь Хөгжлийн тусламжийн хүрээ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ зэрэг баримт бичгүүдийн хэрэгжилттэй уялдуулан нийцүүлэх, Боловсрол 2030 хөтөлбөрийг үндэсний стратеги, бодлоготой нийцүүлэх, хяналт, хэрэгжилтийн механизм, хэрэгжилтэд гарч буй бэрхшээлийн талаар хэлэлцэх, үндэсний бүх оролцогч талуудыг оролцуулах зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *