Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд өмнөх сонгуулиудаас онцлогтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.

Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй.

Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа:

  1. П.Очирбат 1993-1997,
  2. Н.Багабанди 1997-2005,
  3. Н.Энхбаяр 2005-2009,
  4. Ц.Элбэгдорж 2009-2017,
  5. Х.Баттулга 2017 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

УБЕГ-аас мэдээлснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2,040,556 сонгогч саналаа өгнө. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд нийт 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн саналын хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9,535 цагдаагийн албан хаагчид сонгогдон, үүрэг гүйцэтгэж байна.

Өөрийн санал өгөх байрын мэдээллийг election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа оруулан мэдэж авах боломжтой.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнөөдөр 07.00 цагт улс орон даяар эхэллээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад нэг сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Харин үүнээс 904 мянга 336 сонгогч нь нийслэлд байгаа бол хөдөө орон нутагт нэг сая 73 мянга 962 сонгогч байгаа аж. Түүнчлэн сонгуулийн үйл явцыг ажиглахааргадаадын 30 ажиглагч ирсэн бол олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглах юм байна. Мөн энэ удаагийн сонгуулиар нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байрыг байгуулж, тэдгээрт тоног төхөөрөмжийг хүргүүлсэн аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусч Сонгуулийн Ерөнхий хороо дүнгээ гаргана. Харин нийт сонгогчдын саналын дүн мэдээг 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *