Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа” ОУНБ эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээ хүлээн авлаа.

Энэ нь зорчигч, жуулчид цар тахлын үед болон дараа “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын барилга байгууламжаар үйлчлүүлэхэд аюулгүй хэвээр байгаагийн баталгаа юм. Мөн тэдний эрүүл мэндэд учрах эрсдэлийг багасгахын тулд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу авч буй жуулчинд ээлтэй нисэх буудал болж байгаа гэдгийг ИНЕГ-аас мэдээлэв.

Олон улсын нисэх буудлуудын зөвлөлөөс “Нисэх буудлын эрүүл мэндийн магадлан итгэмжлэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын нисэхийн салбарын үйл ажиллагааг дахин сэргээх ажлын хэсгийн гаргасан зөвлөмж, нисэхийн эрүүл мэндийн аюулгүй байдлын протоколтой уялдуулан зорчигчдод аюулгүй, ээлтэй үйлчилгээ үзүүлэгч нисэх буудалд болохоо батлан, цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй салбарын шилдэг туршлагыг бусад орны нисэх буудал хоорондоо хуваалцах ач холбогдолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *