Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 321 тохиолдол бүртгэгдсэний 59 нь орон нутгаас илэрлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 13057 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 321 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 321 тохиолдлууд бүгд дотоодын халдварууд байна. Үүний 262 нь Улаанбаатар хотод 59 нь орон нутгаас илэрлээ. Орон нутгийн нийт тохиолдол 610 болж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 7014-т хүрлээ.

Сүүлийн 24 цагт 104 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *