Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ: Цахим орчинд бичлэгт дүрс, зураг нь цацагдсан ажилтанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

“Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэгт гарсан Авлигатай тэмцэх газрын ажилтанг ажлаас нь чөлөөлжээ.

2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахим орчинд тарсан бичлэгт АТГ-ын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд тус газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийсэн байна.

Шалгалтын дүнг үндэслэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

П.Чулуунбаатар “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.

П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүйг АТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *