Израйль улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа ба нийт хүн амынхаа 49 хувь нь эхний тунгаа хийлгээд байна. Тус улс Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ гар утасны аппликэйшнд суулгасан, зургаан сарын хугацаатай “ногоон паспорт”-ыг олгож эхэлжээ. Ийм пасспорттой хүмүүс Ням гаригаас эхлэн фитнес төв, бассейн, зочид буудал, бар ресторан, сүм хийдүүдээр үйлчлүүлэх эрхтэй болж байна.
“Pfizer/BioNTech”ийн вакцин covid-19-ийн эсрэг 95.8 хувийн үр дүн үзүүлснээ зарласны дараа тус улс хөр хорионы дэглэмээ аажмаар сулруулж, өчигдрөөс дэлгүүр, худалдааны төвүүд, музей, номын сангуудаа нээж эхэлжээ. |
Мөн тоглолт, спортын уралдаан тэмцээнүүд хүн дүүргэлтээ 75 хувиас хэтрүүлэхгүй зохион байгуулахыг зөвшөөрч байгаа бол дотор орчинд 300-аас хэтрэхгүй, гадна орчинд 500-аас хэтрэхгүй тооны үзэгчтэй зохион байгуулагдахаар болсон байна.