Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ЗАВХАН АЙМАГ ИДЭР СУМ: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг өвөлжилт, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах үүрэг өгөв

Идэр сумын Эрүүл мэндийн төв цар тахлын үед ачаалалтай, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Тус төв нь 22 ажилтантай. Гурван их эмч, гурван багийн эмчтэй. Байгууллагынхаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан цар тахлын үеийн бэлэн байдлаа хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч эрсдэлтэй бүсээс иргэдээ хүлээн авах үеэр хамгаалах хувцас хэрэгслийн нөөцөө дууссан байна. Эрүүл мэндийн төвийн өргөтгөл 2018 онд баригдсан бол 2019 онд хуучин барилгадаа засвар хийж нэгдсэн халаалтдаа холбогджээ. Харин ЭХО аппарат, нярайн шарлагын аппарат, дуслын шахуурга гэх мэт ялангуяа эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжүүд дутагдалтай байгаа. Хөдөөгийн суманд дээрх тоног төхөөрөмжүүд нэн шаардлагатай байгаа. Шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдээр хангах асуудлыг онцгойлон анхаарч өгөхийг Эрүүл мэндийн төвийнхөн аймгийн Засаг даргад хэллээ.

Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Завхан аймгийн Засаг даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байна. Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр эцэслэн батална. Бид ирэх дөрвөн жилийн хугацаанд аль болох бодитой бүтээн байгуулалтууд хийхийг зорьж байна. Түүхт ойтой сумдадаа онцгойлон анхаарахыг хичээж ажиллана. Шинэ барилгатай болж буй албан байгууллагууд барилгынхаа чанарт маш сайн анхаарч, гүйцэтгэгч компаниудад зохих шаардлагыг тавих ёстой. Өөрөөр хэлбэл, олон жилийн настай, чанартай барилгатай болох нь чухал. Сумдын Орон нутгийн хөгжлийн санд эхний ээлжинд тус бүр 10 сая төгрөг төвлөрүүлсэн. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлаа илүү үр дүнтэй хийх хэрэгтэй. Цар тахалтай холбоотой эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслээр хангахад нэн тэргүүнд анхаарна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *