Covid-19 цар тахлын үед иргэд аль болох гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг сахих шаардлагатай болсон нь онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх гол шалтгаан болж буй. Тиймээс хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй ААН болон иргэдэд Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг өгч байна.
ИРГЭДЭД:
• Амны хаалт зүүх, бээлий өмсөх
• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах
• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл нэг литр усанд 25мл белизна хийж арчих
• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх
• Гаднах сав, баглаа, боодлыг хаях
• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх
• Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх
АЧАА ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГАД:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Ажлын байрыг өдөрт тогтмол цэвэрлэх
• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх
• Агаар сэлгэлт хийх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Ачаа, тээшийг зайтай байрлуулах
• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх
• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх
• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх
ХҮРГЭЛТИЙН АЖИЛТАНД:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх
• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх
• Хүн хооронд 1.5-2 метр зай барих