Categories
мэдээ нийгэм

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас УБТЗ ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг “Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан“-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөртовлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг, хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан учраас 28-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа.

Л.Пүрэвбаатар нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар ажиллаж байх үедээ байгууллагынхаа хөрөнгөөр хувьдаа хаус худалдан авсан гэх хэрэгт холбогдоод буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *