Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОГОВЬ АЙМАГ: Говьсүмбэр аймагт байгаа 41 иргэнийг нийтийн тээврийн автобусаар татан авлаа

Чойр хотоос Айраг, Даланжаргалан сумын иргэдийг сумын Онцгой комиссын холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Иргэдийг татан авах ажиллагааг улсын Онцгой комиссоос гаргасан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн тодорхой халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулжээ.

Айраг суманд хоёр, Даланжаргалан суманд зургаан хүн замдаа буусан бол Сайншанд суманд 33 иргэн ирсэн аж. Иргэд холбогдох албаны хүмүүсийн хяналт дор 14 хоног гэрийн тусгаарлалтад байх болно. Бусад сумын иргэд аймгийн Авто тээврийн төвөөс харьяалах сумынхаа тээврийн хэрэгсэлд сууж нутаг руугаа явжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *