Categories
мэдээ нийгэм цаг-үе

Завхан аймгийн Дөрвөлжин суманд цианит дамжуулах хоолой задарчээ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр
үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК өнөөдөр 08:00 цагийн орчимд цианид натри алджээ.

Энэ талаар тус аймгийн онцгой байдлын
газраас тодруулахад “Үйлдвэрийн цианид дамжуулах хоолой задарч
цианидтай уусмал задарч, газрын хөрсөн дээр тогтсон байдалтай байгаа. Аймгийн
онцгой байдлын шуурхай баг болон Дөрвөлжин сумын цагдаагийн газрын алба хаагчид
газар дээр нь ажиллаж байна” гэсэн тайлбарыг өглөө. Натрийн цианид нь
хамгийн хурдан үйлчилгээтэй хорнуудын нэг юм.

Энэ талаар Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга Н.Гантогтох “Цианит натри алдсан хэсэгт аймгийн Онцгой байдлын алба болон Мэргэжлийн хяналтын баг ажиллаж байна. Цианитын нийт найман агуулах байсныг лацдаж хаасан. Уурхайн цианит дамжуулах хоолой задарснаас 413 м/кв талбай бүхий хөрсөнд шингэн нэвчээд байна. Мөн 298 м/кв цементэн талбайд асгарсан. Уг газар нь Дөрвөлжин сумын төвөөс 22 км-ын зайд оршдог” гэлээ. Мөн тэрээр нийслэлээс Мэргэжлийн хяналтын баг газар дээр нь очиж ажиллаж байна” гэлээ.

Натрийн цианид нь амьсгалын
хүчтэй ингибитор ба митохондрийн цитохром оксидазад нөлөөлж, улмаар электроны
тээвэрлэлтийг зогсооно. Ингэснээр исэлдүүлэх метаболизм буурч, хүчилтөрөгчийн
ашиглалт багасна. Цаашид, анаэроб метаболизмийн шалтгаантай/гаралтай
лактататацидозын байдалд хүрнэ. Амаар маш бага (200–300 мг) тунг авахад л үхэлд
хүргэж болох эрсдэл дагуулдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *