НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 19593 хүнд коронавирусийн шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Мөн И-март, Баянзүрх худалдааны төвийн ажилтнуудаас шинжилгээ авсан бөгөөд хариу хараахан гараагүй байна. И-март худалдааны төвийн 385 ажилтан, Баянзүрх худалдааны 336 ажилтнаас шинжилгээ авсан.
12 сарын 11-нээс хойш Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Эхний ээлжид үйл ажиллагааг эхлүүлэх ААН, байгууллагын тооцоо судалгаа болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан, маргааш буюу 12-р сарын 7-нд УОК-д саналаа танилцуулна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 94 чиглэлд 620 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж буй юм. Харин нийслэлийн 6 дүүргийн 510 борлуулалтын цэгт 1524 тонн сайжруулсан түлш хүргэсэн бөгөөд түлш тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ