Categories
мэдээ нийгэм

QR кодийг хуурамчаар үйлдвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Улаанбаатар хот

Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодийг хуурамчаар үйлдсэн, тэр нь тогтоогдсон хэрэг сүүлийн өдрүүдэд нилээдгүй гарч байна.

Тодруулбал, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн цагдаагийн газарт шилжүүллээ. Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг.

Тиймээс та бүхэн хөл хориотой энэ үеүдэд зөвшөөрөлгүй бол ийм хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг Нийслэлийн онцгой коммисын шуурхай штаб, Замын хөдөлгөөн зохицуулах баг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *