ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдрийн 11:00 цагаас хойш Дорноговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатарт өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдэж тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 95 болж, улсын хэмжээн дэх халдварын тохиолдлын тоо нийт 629 боллоо. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал суманд хоёр том голомт байна. Арваннэгдүгээр сарын 10-наас хойш ойрын хавьтлын 800
гаруй, мөн 7500 хоёрдогч хавьталд тандалт судалгаа хийсэн. УБ-т 19400 гаруй
хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн. Батлагдсан тохиолдол гарах хэрээр ойрын
хавьтлын тоо нэмэгдэж явдаг. Манай ард иргэд өөрсдийн ухамсартайгаар хандаж
байгаад бид талархаж байна. Сэлэнгэ аймаг халдвартай хүний ойрын халдвараас
илрүүлэг хийх ажлыг маш сайн хийж байна. Хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ
хумьж чадна. Илрүүлсэн хүмүүсийн 60-70 хувь нь шинж тэмдэггүй, хавьтлын
анализаар илэрч байна” гэв
Categories