Categories
мэдээ нийгэм

Гадаадын улс орнуудаас хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалтыг танилцуулав

“Чингис хаан” монгол хаадын музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ГХЯ, Соёлын яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай энэ сарын 29-нд цахим форум зохион байгуулав.

Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өглөө. Гадаадын улс орнуудаас хуулбарлан авах эд өлгийн зүйлс нь музейн үзмэрийн хоёр хувийг эзэлж буй ч түүхийн хувьд ач холбогдолтой болохыг Соёлын сайд тэмдэглээд, Монголын түүх, өв соёлд хамаарах түүхэн баримт, эх сурвалж, эд өлгийн зүйлсийг эрж хайх, судлан тогтоох, тэдгээрийг эх хувиар нь буюу ижил хэмжээ, адил төстэй материалаар хуулбарлан авахад үргэлжлүүлэн ажиллахыг ДТГ–ын тэргүүн нараас хүслээ.

Засгийн газраас “Чингис хаан” монгол хаадын музейг Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн үеэр нээх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд барилгын ажлын явц 80 орчим хувийн биелэлттэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *