Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө гурван залуу байшинтайгаа шатаж амиа алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.27-ны өдрийн 06:35 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан. Хүн нэмэгдүүлэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:58 цагт очиж 1 цаг 20 минут ажилласан. Уг гал түймэрт иргэн С /20 настай, эрэгтэй/, иргэн Б /20 настай, эрэгтэй/, иргэн А /17 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *