Categories
мэдээ нийгэм

“Улаанбадрахын мал уранаас биш цус ойртолтоос гажигтай болсон”

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр “Бадрах Энержи” компанийн орчимд шинжилгээ хийсэн ажлын баг өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.

Ажлын хэсгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга ахлан ажилласан ба хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилжээ.

Шинжилгээний хариуны талаар ажлын баг “Тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэг дээр их байдаг. Гэвч тэр цэгээс 10-100 метр холдоход цацраг байгалийн, энгийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ зарим булгийн усыг унданд удаан хэрэглэх нь эрсдэлтэй тул цэвэршүүлэн хэрэглэх шаардлагатай. Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй.

Иргэдийг бодит мэдээллээр хангах шаардлагатай. Мөн малын зүй бусын хорогдол нэмэгдээгүй. Малын маханд эмгэг төрүүлэх хэмжээний өөрчлөлт ороогүй. Мал эмнэлгийн газарт албан ёсоор олон хөлтэй төл төрсөн талаар мэдээлэл ирээгүй. 2020 онд хоёр удаагийн ургийн гажиг төрөлт илэрсэн нь цацрагаас болоогүй. Дорноговь аймгийн төлийн гажиг бусад аймгуудтай адил. Уранаас шалтгаалж ургийн гажиг төрж байгаа нь тогтоогдоогүй. Гэхдээ цаашдаа урт хугацаанд судална. Дорноговь аймагт хүн, малын эрүүл мэндийн чиглэлээр онцгой нөхцөл байдал тогтоогдоогүй” гэв.

Малын төрөлтийн гажиг нь

  • Цацрагийн
  • Механик
  • Цус ойртолтын
  • Хими, физикийн гэсэн төрөлтэй.

Ураны улмаас Улаанбадрах суманд мал үхэж, төл ургийн гажигтай төрсөн талаар тус сумын малчид мэдээлж байсан удаатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *